
Уг үнэт цаас нь гурван янзын нөхцөлтэй болон нөхцөл тус бүрээс хамаарсан хүүгийн ялгаатай байх юм. Дараах хүснэгтээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин үнэт цаасны хүүг хугацааны эцэст өгөхөөр зохицуулсан байна. Нэг болон 1.5 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг хугацааны эцэст, хоёр жилийн хугацаатай үнэт цаасны хүүгийн төлбөрийг эхний жилийн эцэст болон хугацааны эцэст тус тус төлөх ажээ. Нэмж дуулгахад, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгддөг юм байна. Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд дотоодын брокер диллерийн компаниудаар дамжуулан тус үнэт цааснаас худалдан авах боломжтой.
Б.СҮРЭН