40 мянган иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

40 мянган иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг

Засгийн газрын хуралдаанаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн хүрээнд нийтдээ1300 айлын орон сууц барих ажлыг 2016 онд багтаан хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон.  Өөрөөр хэлбэл, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хоёр жилийн хугацаатай хэрэгжих аж. 

Тэгвэл нийслэлээс  “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд  300 айлын орон сууц ашиглалтанд оруулж, оршин суугчид түрээсийн төлбөрөө нэг ам. метрыг нь 3000 төгрөгөөр тооцон төлж байгаа гэнэ.    Өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөрт хамрагдах 14 мянган иргэний хүсэлт нийслэлд төвлөрөөд байгаа аж.  Албаны эх сурвалжийн өгсөн мэдээгээр энэ онд 500 гаруй айлын орон сууц ашиглалтад орох гэнэ.

Улаанбаатар хотод 40 мянга орчим өрх түрээсийн орон сууцанд амьдардаг гэсэн мэдээлэл бий.

 Хувь хүнээс орон сууцыг нь түрээслэн амьдарч байгаа өрхүүд өнөөдөр сардаа 500-700 мянган төгрөгийн түрээс төлдөг.  Тэгвэл “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагсадын сарын түрээс нэг метр квадратыг нь 3000 төгрөг гэвэл 50 метр квадрат байр хөлсөлдөг айл 150 мянган төгрөг төлөхөөр байгаа юм.  Тиймээс орон сууцны түрээсийн үнийг бууруулах, барилгын салбарт байгаа зохиомол үнийн хөөсийг хагалах үүднээс  Засгийн газраас Хөрөнгийн албан татварын тухай хуулигй боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдвал гурваас дээш орон сууцтай иргэн татвар төлөхөөр болж байгаа юм. Нөгөө талаар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд барилгын салбрат нийлүүлэлт нэмэгдвэл түрээсийн байрны үнэ дагаад буурна гэж албаны хүмүүс үзэж байна.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж