
Гэтэл энэхүү Google судалгааны үр дүн маш сонин гарч. Тэдний ихэнх нь буюу 84% нь тоглоход, 78% нь мэдээлэл хайхад, 74% нь имэйлд зориулан ашигладаг гэсэн дүн гарсан байна. Нэмээд хэлэхэд, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82% нь гэртээ байхдаа таблетаа ашигладаг гэсэн бол 11% нь явдал дундаа, дөнгөж 7% нь ажил дээрээ ашигладаг гэжээ. Энэ бүгдээс үзэхэд хэрвээ компани ажилчиддаа таблет аваад өглөө гэхэд ажлын бүтээмж нь нэг их сүртэй дээшлэхгүй л болов уу.