Оюутнууд татварын хуулиар мэдлэгээ сорьжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Оюутнууд татварын хуулиар мэдлэгээ сорьжээ

Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг татварын байгууллагаас зохион байгуулжээ. Энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчээр “Төөгий такс ТМЗ” ХХК, дэмжигч байгууллагаар нийслэлийн засаг даргын Тамгын газар  ажилласан байна.   Тэмцээний хоёрдугаар шатанд нийслэлийн зургаан дүүргээс шалгарсан шилдэг багууд болох Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан багштай “Төр”, Баянгол дүүргийн Монгол Бизнес дээд сургуулийн Ц.Лхагвадулам багштай “Монтакс”, Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Д.Сувдаа багштай “СЭЗ-4”, Сонгинохайрхан дүүргийн Мандах бүртгэл дээд сургуулийн Д.Цэвэлмаа багштай “Сорхугтань”, Чингэлтэй дүүргийн Сан дээд сургуулийн Ч.Баттөмөр багштай “Сан Тайгерс”, Хан-Уул дүүргийн Эдийн Засгийн Үндэсний дээд сургуулийн Б.Батцоож багштай “Шударга иргэн” багууд оролцлоо.

Нийслэлийн зургаан дүүргээс шалгарсан шилдэг багууд ур ухаан, мэдлэг, авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс СХД-ийн Мандах Бүртгэл дээд сургуулийн “Сорхугтань” баг шилдгээр шалгарч, Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн “Төр” баг хоёрдугаар байрт, Хан-Уул дүүргийн Эдийн Засгийн Үндэсний дээд сургуулийн “Шударга иргэн” баг гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналын эзэн болсон байна. Мөн МБДС-ийн багш Д.Цэвэлмаа шилдэг зохион байгуулагч багшаар шалгарчээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж