АНУ-ын нэгэн гэр бүлд 13 дараалан хүү төржээ. Мичиган муж улсын Гранд-Рапидс хотод орших суух Швандтын гэр бүл охины мөрөөсөл болж, 13 дахь хүүхдээ төрүүлсэн нь бас л хүү байжээ. Хосууд бага хүүгээ төрөхөөс өмнө хүйсийг нь мэдэхгүй байхаар тохиролцсон байв.
Катери Швандт отгон хүүгээ /V.13/ төрүүлээд хоёр хоносон ч одоо болтол нэрийг нь өгч амжаагүй байна. Учир нь 12 ах нь отгон дүүдээ ямар нэр өгөхөө тогтож чадахгүй маргасаар байгаа аж.
Охин төрдөггүй хачирхалтай гэр бүл өөрсдийнхөө амьдралаас телевизийн реалити шоу хийх талаар бодож байгаа гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС