Европын хөлбөмбөгийн АШТ-ий тасалбарыг дамлан худалдаалахгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Европын хөлбөмбөгийн АШТ-ий тасалбарыг дамлан худалдаалахгүй

-2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг дамлан худалдаалахыг хориглоно

2016 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Францын  ажлын хэсэг, Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран тэмцээний тоглолтын тасалбарыг гараас гарт худалдаалах тусгай сувагийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Жак Ламбер тоглолтын тасалбарын үнэлгээний хүрээний асуудлаар Европын хөлбөмбөгийн холбоотой тохиролцоонд хүрч, ирэх жилийн 3-р сараас

4-р сарын хооронд тасалбарын худалдааг явуулахаар болсноо мэдээллээ. Үүгээр Европын аварга  шалгаруулах тэмцээний тоглолтын тасалбар 25-895 еврогийн үнэтэй байх, зохион байгуулагчид тасалбарыг 4 ангилалаар худалдаалахаар болж байгаа юм байна. Тухайлбал, хэсгийн тоглолтуудын тасалбар 25-145 еврогийн үнэтэй байх бол хагас шигшээ 65-495, шигшээ 85-895 еврогийн үнэтэй, нээлтийн тасалбар 75-595 евро байх юм байна. 2016 оны 6-р сарын 10-наас 7-р сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тасалбарын худалдаа   энэ оны 6-р сарын 10-наас эхлэх юм байна. Харин тоглолтын тасалбарыг дамлан худалдаалахыг завдсан этгээдэд хатуухан хариуцлага  ноогдуулах тухай асуудал ч бас хөндөгдсөн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж