Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Японы цэргийн амбиц

 

-Японы цэргийн амбицийг эсэргүүцсэн ард иргэд Токио хотноо жагсчээ. Эсэргүүцэгчид Япон цэрэг, армийн амбиц хөөх нь дэлхийн II дайнаас хойш 70 жилийн хугацаанд олон улсын итгэлийг эвдэх эрсдэлтэй гэж үзэж байна-

 

 

Японы ерөнхий сайд Шинзо Абе цэргийн хүчийг нэмэгдүүлж, олон улсын дипломат, аюулгүй байдлын харилцаанд үзүүлэх Токиогийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буй. Японы засгийн газарт батлан хамгаалахын хуулийн төслийг оруулж иржээ.  Энэ хуулиар үндэсний аюулгүй байдлын бодлогод өөрчлөлт оруулж, дэлхийн II дайнаас хойш анх удаа Япон улс холбоотон орнуудаа цэргийн хүчээр хамгаалах боломжтой болох аж.

 

Гэхдээ Японы цэргийн амбицийг эсэргүүцсэн ард иргэд Токио хотноо жагсчээ. Эсэргүүцэгчид Япон цэрэг, армийн амбиц хөөх нь дэлхийн II дайнаас хойш 70 жилийн хугацаанд олон улсын итгэлийг эвдэх эрсдэлтэй гэж үзэж байна.

 

 

Дэлхийн II дайнд ялагдал хүлээсний дараа Японыг дахин цэргийн түрэмгийлэл явуулахаас сэргийлэн АНУ энх тайванч үндсэн хуулийг боловсруулсан батлуулсан юм. Японы энх тайванч үндсэн хуулинд гадны оронд цэргийн үйл ажиллагаа явуулах хориотой бөгөөд өөрийгөө хамгаалах багахан хэмжээний хүчийг зөвшөөрсөн байдаг аж.

 

Шинзо Абе Японы үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар цэрэг, армийн хүчээ зузаатгахыг зорьж, өнгөрсөн жил шинэ хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэн баталсан юм. Японы парламентад үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахаар хэлэлцэж байх үед хоёр иргэн нь “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдаж, алуулсан хэрэг том нэмэр болжээ. “Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэний аминд 200 сая ам.долларыг нэхэж байсан юм.

 

 

Шинзо Абегийн хувьд Хятадын хүчирхэгжилтийн эсрэг зүгээр хараад сууж тэвчихгүй байна. Япон улс нь Зүүн Хятадын тэнгис дэх байгалийн хийн нөөцтэй Сенкаку арлыг эзэмшилдээ авахаар Бээжинтэй “дипломат дайн” зарлаад буй. АНУ-ын зүгээс арлын маргаанд Японыг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхээ Хятадад удаа дараа анхааруулсан юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж