Грек улс Европын холбооны санал болгож буй санхүүгийн зээлийн нөхцөлийг зөвшөөрчээ. Европын холбоо, Олон улсын валютын сангаас өмнө авсан 110 тэрбум еврогийн зээлээ цуцалж, дахин гурван жилийн хугацаатай шинэ зээл авах болсон талаар “Ройтерс” мэдээлсэн байна. Грек эдийн засгийн хатуу бодлого барьж 50 тэрбум еврогийн өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Европын холбоо болон Олон улсын валютын сан тус улсаас гадаад өрөө бууруулах арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Өчигдөр Вена хотод болсон Европын холбооны сангийн сайд нар тус улсад хоёр дахь удаа санхүүгийн зээл олгох асуудлыг хэлэлцсэн байна. Хоёр дахь зээлийн хэмжээ одоогоор тогтоогоогүй ажээ. Зээлийн хэмжээг энэ сарын 20-нд болох Европын холбооны сангийн сайд нарын дээд хэмжээний уулзалтаар эцэслэн шийдэх юм байна. Грекийн Ерөнхий сайд Жорж Папандрео Евро группийн захирал Жан-Клод Жанкирт өмч хувьчлалын шинэ хөтөлбөрөө танилцуулах юм.
Грект Засгийн газрын явуулж буй бодлогыг эсэргүүцэн, Сангийн сайдаа огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаа ажээ.
Н.Энх