Хаалттай хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Энэ нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх болсонтой холбоотой юм. Харин үүнээс өмнөх хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгасан. Тухайлбал, спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг худалдах зөшөөрөл авахад Улаанбаатар хотод 600 мянгаас -750 мянган төгрөгөөр тогтооё хэмээн гишүүд санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн уг хуулийг баталсан өдрөөс эхлэн мөрдөхийг гишүүдийн олонх гар өргөн дэмжив. Энэ мэтчлэнгээр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Харин үүний өмнө  Ерөнхий сайд С.Батболд мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж