Төсвийн орлого тасарснаас оюутны үндэсний тэтгэлэг цаг хугацаандаа багтаж олгогдохгүй байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр болжээ. Үндэсний тэтгэлгийг энэ сараас эхлэн олгох болсон аж. Ингэхдээ сурлагынх нь голч дүн 3-аас дээш байж үндэсний тэтгэлгийг авах юм.
Үндэсний тэтгэлгийг оюутнууд авдаг болсноор нэлээд хэдэн жил болж буй. Ингэхдээ их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр сар бүр 70 мянган төгрөг авдаг байсныг хоёр жилийн өмнө Засгийн газраас холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар сурлагынх нь чанарыг харгалзан тэтгэлэг олгохоор болж өөрчилсөн юм. Мөн энэхүү тэтгэлгийг оюутан авахад тухайн сургууль нь өөрийн гэсэн хичээлийн байртай байх, үндсэн багш нартай байх, сургууль төгсөгчдийн тодорхой хувь ажилтай болсон байх зэрэг шалгуур үзүүлэлт мөн тавигддаг юм.
Г.НАРАН