Жуулчдыг урлагаар татна

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Жуулчдыг урлагаар татна

Нийслэлиийн ИТХ-ын тогтоолоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэх төлөвлөөд байгаа. 2030 он гэхэд Улаанбаатар таван сая жуулчин хүлээж авах гэнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг Хотын захиргаа, нийслэлийн Соёл урлагийн газар, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Үүний дагуу энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Гэгээн Муза-12” драмын урлагийн наадмыг “Гэгээн муза” академитай, долдугаар сарын 05-ны өдөр “Их талын жазз” олон улсын наадмыг “Их талын жазз” ТББ-тай, мөн долдугаар сарын 12-ны өдөр “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг “Монгол Микс Прожект” ХХК-тай тус тус хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулав.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж