Ватикан Палестин улсыг хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Ватикан Палестин улсыг хүлээн зөвшөөрлөө

 

Ватикан албан ёсоор Палестин улсыг хүлээн зөвшөөрснийг Израиль эрс шүүмжилж байна. Ватикан Палестин улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн юм.

 

Үүний зэрэгцээ Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас ирэх амралтын өдрөөр Ватиканд Ромын пап Франсистай уулзах аж. Махмуд Аббас 19-р зуунд амьдарч байсан хоёр палестин гэлэнмааг гэгээнтэн болгох Ватиканы ёслолд оролцох аж.

 

Израиль-Палестины хоорондох зөрчил олон жил үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Палестин улсыг хүлээн зөвшөөрөх орны тоо нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил Их Британи, Ирланд, Испани, Франц, Швед зэрэг орнууд Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн билээ. Тухай бүрт Израиль улсын зүгээс хүчтэй шүүмжлэл ирж байв.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж