Фото: Xinhua / Ahmad Massoud / Global Look
НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайдууд, Эвслийн сургагч нар Афганы армийн сургалтыг дуусгах хүртэл цэргийн хүчнээ Афганистанд үлдээхээр шийджээ. Цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөлөхөөс биш тус орноос бүрэн гаргахгүй гэсэн байлаа.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг цэргийн ажиллагааг нь энгийн хүмүүс толгойлно гэжээ.
Одоо Афганистанд Америкийн цэргийн 10 хүнтэй корпус, гурван мянган хүнтэй НАТО-гийн цэргийн анги байгаа юм. АНУ-ын төлөвлөгөөгөөр энэ жил сүүл гэхэд Афганд 5000 америк цэрэг үлдсэн байгаад 2016 оны сүүлчээр тэндээс гадаадын бүх цэрэг гарсан байна.
Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани энэ жилийн гуравдугаар сард Америкийн цэргийнхний байх хугацааг сунгасныг дэмжээд иргэдийнх нь олонх америк цэргийнхнийг байлгах сонирхолтой гэсэн юм. 2014 оны арванхоёрдугаар сард “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид (Zabihullah Mujahid) америкчууд тэдний холбоотон Афганистанд ялагдсан гэж зарлажээ.
Туркийн Анталья хотод энэ сарын 13-14-нд Хойд Атлантын эвслийн (НАТО) гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын саммит болж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР