Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

Хуулиудыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр батлаад байна.

Мөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг дэмжиж, улмаар 67.5 хувийн саналаар баталлаа.

Тэтгэврийн нэрийн дансны тухай хуулиар 1960 онд мэндэлсэн эмэгтэйчүүд энэ оноос эхлэн тэтгэврээ тогтоолгоно. Гэвч тэтгэвэр нь 103 мянган төгрөгөөр доогуур тогтоогдох нөхцөл үүссэн учраас даатгуулагчийг хохироохгүйн тулд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Судалгаагаар энэ онд 15 мянган иргэн тэтгэврээ тогтоолгоно.  

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж