Өнөөдөр хаана, юу болохыг тоймлон хүргэе.
09.00 цаг: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, Эдийн засгийн Комисстой хамтран зохион байгуулж буй "Хүртээмжтэй бөгөөд Гамшгийг даван туулах чадавхи бүхий Хөгжлийг дэмжих Мэдээлэл, харилцаа холбооны технологи” сэдэвт хэлэлцүүлэг болно.
10.00 цаг: Гадаад хэргийн яамны Зөвшилцөл хурлын танхимд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тойм судалгааны 2015 оны Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй болгох нь сэдэвт тайланг танилцуулна.
10.00 цаг: Нийслэл жуулчиддаа зориулж орчин үеийн болон үндэсний урлагийн ямар арга хэмжээнүүдийг бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгнө.
10.00 цаг: Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулах "Мөнгөн мод" ёслолын арга хэмжээ болно. Шилдэг уран бүтээлчдийг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулж, шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цом, тус бүр 3.000,000 төгрөгөөр шагнах юм. Ёслолын арга хэмжээнд БСШУ-ны сайд Л. Гантөмөр оролцоно.
10.00 цаг: НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан нэгдүгээр сарын аян зарлаж тус аяны хүрээнд “Тамхигүй орчин таны ирээдүй” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг “Энхжин” худалдааны төвд зохион байгуулна. Мөн Улаанбурхан өвчний өвчлөл их байгаатай холбоотойгоор мэдээлэл өгнө.
10.30 цаг: Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 100 га талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
11.00 цаг: БОНХАЖЯ, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос хамтран байгаль хамгаалах нөхөрлөлүүд үүсч хөгжсөний 15 жилийн ойг угтсан Үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулган угтсан нээлттэй өдөрлөг-“Ногоон ирээдүй-2015” төслийн нээлт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно
13.00 цаг: Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордны нээлт болно.