Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөг хүрч халуурсан долларын ханш дөрөвдүгээр сараас эхлэнбага багаар уруудсаар өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” дээр 1943 төгрөг, арилжааны банкуудын зарж байгаа ханш 1950 төгрөгтэй тэнцэв.
Долларын ханшийн сулралт үргэжилсээр энэ оны эцэс гэхэд 1885 орчим төгрөгтэй тэнцэх болов уу гэсэн хүлээлт байна. Долларын ханш сулрах болсныг дөрвөн шалтгаантай холбож болох юм.
Нэгд, гадаад төлбөрийн тэнцэл 371 сая долларын ашигтай гарсан явдал. Өөрөөр хэлбэл, экспорт нэмэгдэж, импортын хэмжээ багассанаар долларын хий эрэлт буурсан гэж хэлж болно. Гурван жилийн өмнөх статитстик үзүүлэлтээс харахад Монголбанкнаас зах зээлд сардаа 110 сая доллар нийлүүлж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард 8.6 сая доллар нийлүүлжээ.
Хоёрт, Засгийн газрын баталгаатайгаар Худалдаа хөгжлийн банк 500 сая долларын бонд гаргасан. Бондын үнэлгээг Moody's-ээс B2 гэж тогтоосон бол Standard & Poor's-ээс B+ гэж үнэлжээ. Дээрх хагас тэрбум долларын бонд дээр дахин Засгийн газрын баталгаатай 300 сая доллар гаднаас оруулж ирэх боломж байна. Намрын чуулганы хаалтын өдөр буюу битүүнд баталсан Өрийн удирдлагын тухай хуулиар арилжааны банкууд 1.4 тэрбум долларын хөрөнгө татах бололцоо бүрдсэн.
Гуравт, төв банкны зүгээс мөнгөний зах дахь төгрөгийн илүүдэл нөөцийг бууруулж,төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр валютын ханш тогтворжиход нөлөөлжээ.
Дөрөвт, гадаадын төдийгүй дотоодын зах зээлд нааштай хүлээлт бий болсон. Тодруулбал, Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах мессеж эерэг хүлээлт үүсгээд байгаа юм. Хамгийн сүүлд Блүүмбэрг телевизэд өгсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Оютуолгой хөдөлнө” гэсэн мессеж гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг багагүй татжээ. Хэрэв дээрх хоёр төсөл урагшилж, мөн Гацууртын ордын алтыг олборлоод эхэлбэл, долларын ханш 1500-аас доошилно гэсэн итгэлтэй амлалтыг эдийн засагчдын зүгээс өгч байгаа.
Учир нь Тавантолгой гэрээг зурагдмагц 620 сая доллар Монголдд орж ирэх боломжтой гээд цаашдаа доллар турж, төгрөг таргалах нөхцөл хэдийн бүрдчихээд байна.
Уран уургач | 1,941.00 | 1,943.00 |
Евро Ази | 1,940.00 4.00 | 1,943.00 4.00 |
East Eagle | 1,941.00 | 1,943.00 |
"Номин Карт" ББСБ | 1,942.00 | 1,947.00 |
Голомт | 1,938.00 1.00 | 1,948.00 4.00 |
Капитал банк | 1,940.00 | 1,950.00 |
Төрийн банк | 1,939.00 1.00 | 1,950.00 3.00 |
ХХБанк | 1,940.00 | 1,953.00 |
ХААН | 1,941.00 | 1,953.00 |
КРЕДИТ банк | 1,942.00 1,942.00 | 1,953.00 1,953.00 |
Капитрон | 1,939.00 | 1,953.00 |
Б.ХОНГОР