Еврокомиссийн нийтлүүлсэн илтгэлд Их Британи 2060 он гэхэд Европын холбооны хамгийн олон хүн амтай орон болно гэж дүгнэсэн тухай Le Figaro сонинд бичжээ.
Еврокомиссийн явуулсан судалгааны дагуу 45 жилийн дараа Их Британийн хүн ам 80,1 сая хүн болох гэнэ. Энэ үзүүлэлт нь 2014 онд 64,1 сая болж байв.
Германы хүн ам 2060 онд 70,8 сая хүртэл буурах бөгөөд харин Францын хүн ам 10 саяар нэмэгдэн 75,7 саяд хүрэх аж. Европын холбооны нийт хүн амын тоо нь өнөөгийн 507 саяас нэмэгдэн 523 сая хүн болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР