Билл Клинтон Цагаан ордонд эргэн орох эрмэлзэлтэй

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Билл Клинтон Цагаан ордонд эргэн орох эрмэлзэлтэй

 

АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон Цагаан ордонд эргэн очих эрмэлзэлтэй байна. Энэ тухайгаа тэрээр CBS телевизид ярьжээ. Хөтлөгч Дэвид Леттерман шоглоом болгон түүнээс Цагаан ордонд эргэн ирэх боломжоо хэрхэн үнэлж байна вэ хэмээн асуужээ.

 

“Нэн түрүүнд Хиллари Ардчилсан намын сонгуульд ялах хэрэгтэй. Түүнийг хийлээ гэхэд үндсэн сонгуульдаа ялах ёстой болно” хэмээн Клинтон хэлжээ.

 

“Хэрэв Хиллари ялбал Америкийн хувьд сайн. Би түүнийг ялна  гэж байдаж байгаа гэж экс ерөнхийлөгч ярив.

 

“Цагаан ордны дараах миний туршлагаар бол нам хамаарахгүйгээр ерөнхийлөгч чамайг урьж байхад чи зөвшөөрөх л болно. Би уригдана гэж найдаж байна”.

 

“Эхнэр нь ялсан үед Цагаан ордонд эргэн ирэх боломж 100 хувь” гэж Клинтон шоглоом болгон өгүүлжээ.

 

Билл Клинтон 1993 – 2001 онуудад АНУ-ын ерөнхийлөгч байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж