Араб орнуудыг худалдан авах гэж Вашингтоныг буруутгав

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Араб орнуудыг худалдан авах гэж Вашингтоныг буруутгав

Жон Маккейн

Фото: Brett Carlsen / AP

 

Персийн булангийн араб орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудыг Вашингтон  худалдан авахаар оролдоно гэдэгт Америкийн сенатор Жон Маккейн итгэлтэй байна. Ираны цөмийн хөтөлбөрөөр хийсэн тохиролцоондоо эдгээр орнуудын дэмжлэгийг авахын тулд ийм маягаар Цагаан ордон оролдоно гэж Маккейн үзжээ.

 

“Миний бодлоор, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа авлигын ямар ч хэлбэрийг ашиглах болно. Энд амжилт олохгүй. Персийн булангийн орнууд  Ирантай хийсэн тохиролцоог занал хэмээн үзэж байгаа” гэж Маккейн мэдэгдлээ.

 

Саммитийн өмнө ерөнхийлөгч Барак Обама Саудын Арабын жононгууд Мухаммед ибн Найеф ба Мухаммед ибн Салман нартай тусгайлан уулзах болсоныг Reuters агентлаг мэдээлэв. Эхлээд Америкийн лидер Саудын ван Салман ибн Абдель Азиз Аль Саудтай уулзахаар төлөвлөсөн байсан ч вантан жононгуудаа илгээн өөрөө АНУ-д ирэхээс татгалзсан байна.

 

Тавдугаар сарын 7-нд Арабын Нэгдсэн Эмират аюулгүй байдлын баталгааг бичгээр өгөхийг АНУ-аас хүссэн байна. “Бүс нутаг дахь Ираны үйлдэл” шинээр баталгаа гаргуулахыг шаардаж байна хэмээн тус орны АНУ-д суугаа Элчин сайд Юссеф аль-Отайба тайлбарлажээ.

 

Персийн булангийн араб орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан орны (Саудын Араб, АНЭ, Катар, Бахрейн, Кувейт, Оман) саммитийг тавдугаар сарын 13-14-нд Кэмп-Дэвидад хийх юм.

 

Арабын хойгийн орнуудын уригдсан лидерүүдээс АНУ-ын ерөнхийлөгчийн зуны лавринд Катар, Кувейт хоёрын ван л очих ажээ. Бусад орнуудыг өөр төвшний хүмүүс төлөөлнө.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж