“Родиа” Каратэ клубын хүүхдүүд бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Родиа” Каратэ клубын хүүхдүүд бэлэг барив

Улбар шар, хар өнгийн бэлэг тэмдэг бүхий Францын алдарт “Rhodia” брэндийн бичиг хэргийн барааг монголчуудад танилцуулсан “Винкс Континенталь” ХХК, “Родиа” каратэ клубыг байгуулсан билээ.  Өнгөрсөн лхагва гаригт буюу Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд тус клубын бяцхан тамирчид үе тэнгийн найзууддаа сурсан мэдсэнээ үзүүлж, ур чадвараа гайхуулан бэлэг барилаа. “Родиа” клубын тамирчид бол Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн сурагчид бөгөөд каратэгийн спортоор ердөө гурван сарын турш хичээллээд байгаа юм. Хар кимоно, улбар шар лого нь тус клубын хүүхдүүдийн итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, ирээдүйн их зорилгыг илтгэх мэт сүр жавхлантай харагдуулж байлаа. Дашрамд дуулгахад эл карате клуб нь өнгөрсөн гуравдугаар сард 87 дугаар сургуулийн спорт зааланд байгуулагдсан бөгөөд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг каратэгийн спортоор хичээллүүлэн эрүүл мэндийг нь сайжруулахын зэрэгцээ өөрсдийгөө гадны халдлага,  хүчирхийллээс хамгаалж, эрх чөлөөтэй, амар тайван амьдрахад нь, мөн зөв тэгш хүмүүжилтэй, эрүүл чийрэг бие бялдартай хүн болж төлөвшихөд нь тус болох зорилготой юм. Тус клуб нь хичээллэхийг хүссэн хүмүүст нээлттэй ба үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм байна.

Бяцхан тамирчдын зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж