“Goldman Sachs” банкыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Goldman Sachs” банкыг шалгаж байна

Нью Йоркийн прокурор хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол шуугиан болоод буй “Goldman Sachs” банкнаас  санхүүгийн  хямралыг давахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааныхаа  талаар тайлбар хийхийг шаардсан байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед зөвхөн тус банкны  орлого 13.4 тэрбум ам.доллар хүрч, “Wall Street”-д ашиг орлогоороо  номер нэгт тооцогдож байсан юм. “Goldman Sachs” банкыг тайлан тэнцлээ хөрөнгө оруулагчдын нэр дээр шилжүүлж, хууль зөрчсөн гэж сэжиглэж байгаа юм. Олон улсын хэмжээний хөрөнгө оруулагч томоохон банкыг АНУ-ын хууль зүйн яам мөн мөрдөн шалгаж буй.

“Goldman Sachs”-ын хувьцааны үнэ он гарснаас хойш 20 хувиар буурсан нь хууль зөрчсөн гэх дээрх шуугиантай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Өнгөрсөн зун “Goldman Sachs & Co” компанийг “Wall Street”-д моргейжын толгой эргэм хөрөнгө оруулалтын багц худалдаанд гаргаж худалдан авагчдыг төөрөгдүүлэн их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж АНУ-ын Хувьцаа, хөрөнгийн биржийн комисс  550 сая ам.долларын торгууль нэхэмжилсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж