Америкийн “Кардашьяныхантай хамт” реалити шоуны ээлжит дугаараар Ким нүцгэн зураг авахууллаа.
Өдгөө 34 настай Ким Кардашьян-Уэст хөх, гуяа цагаан будгаар будсаныг эс тооцвол нүв нүцгэлжээ. Тэрбээр анх удаа ингэж нүцгэн зураг авахуулаагүй ч энэ удаад их ичсэн гэнэ. Учир нь түүний архаг өвчин сэдэрсэн аж. “Би хайрст үлдтэй бөгөөд үүнийгээ бүрэн эмчилж чадахгүй л байна. Тиймээс би зураг авалт эхлэхээс өмнө өөртөө илүү итгэлтэй болохыг хичээсэн. Би зүгээр л нүцгэлж, урлагийг бүтээн, хөгжилдөхийг хүссэн” гэжээ.
Т.АНУ