Google компанийн өөрийн жолоодлоготой машин зургаан жилийн туршилтын хугацаанд зөвхөн зургаан удаа л осолд орсон байна гэж USA Today сонин мэдээлжээ.
"Машиныг туршсан зургаан жилийн хугацаанд 2,7 сая км-ыг туулахдаа манай машинууд зөвхөн 11 удаа л жижиг осолд оролцлоо» гэж хөтөлбөрийн удирдагч Крис Урмсон ярьсан байна.
Түүний хэлснээр эдгээр жижиг осолд хэн нэгэн хэлмэгдээгүй. Зам тээврийн эдгээр ослын буруутнууд нь тээврийн бусад хэрэгслийн жолооч нар байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР