Героин хиймэл мансууруулагчаар солигдож байна

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Героин хиймэл мансууруулагчаар солигдож байна

Фото: Su Zhenqiang / Xinhua / Zumapress / Global Look

 

Хятадын албан ёсны статистикт героин хэрэглэгчдээс хиймэл мансууруулагч хэрэглэгчид даван гарч байгааг анх удаагаа мэдээлсэн байна. Энэ тухай The South China Mourning Post сонин мэдээлжээ.

 

БНХАУ-ын Мансууруулах бодис хариуцсан улсын комисс мэдээлэхдээ тус оронд 14 сая хүн хориотой бодис хэрэглэж байгаагийн 2,95 сая нь (2014 оны сүүлчийн байдлаар) хар тамхичин гэсэн бүртгэлд хамрагджээ.

 

Уг комиссийн мэдээнд өгүүлснээр, 1,45 сая хүн синтетик мансууруулагч хэрэглэдэг байна. Тийм хүмүүсийн тоо 36 хувиар илүү болжээ. Харин хар тамхи хэрэглэгчдийн тоог дурьдсангүй.

 

Синтетик мансууруулагчийг залуус хэрэглэх нь их гэж өндөр тушаалтан Лю Юэцинь (Liu Yuejin) хэлсэн байна.

 

2014 онд Хятадад хориотой бодис хэрэглэдэг 880 мянган хүнийг баривчилсан бөгөөд тэдний 264 мянган хүнийг албадан эмчилгээнд явуулжээ. Нийт 197 мянган хүн сэргээн нөхөгдөх хөтөлбөрт хамрагдсан байна.

 

Хятадын хуулиар улс нь албадан эмчилгээнд хар тамхичдыг илгээх эрхтэй байдаг. Харин хар тамхины томоохон наймаа хийгчдийг цаазаар авдаг ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж