Лениний музей зээлийн барьцаанаас чөлөөлөгдөх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ
Хуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал өнөөдөр 15 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр болох юм байна. Лениний музейг төрийн өмчлөгчөөр тогтоох шүүх хурал өмнө нь 11 удаа хариуцагч Монгол Ардын намын хүсэлтээр хойшилж байсан бол энэ удаа нэг удаа хойшлогдоод өнөөдөр товлогдсон байгаа юм байна. Иргэн Алтангаас 1 сая долларын зээлийг Монгол Ардын нам авахдаа тус музейн барилга, газрыг барьцаанд тавьсан бөгөөд иргэн Алтан МАН зээл эргэж төлөөгүй байгаа учраас Тусгаар тогтнолын ордныг музейн барилгын оронд сольж авахыг хүссэн хүсэлтээ гаргасны дагуу шүүх хуралд оролцох юм байна. Хүүхэд залуучууд маань үзэх харах зүйл нэгээр нэмэгдэж, алдарт Батаарыг эх орондоо авчран тус музейд байрлуулж ажиллуулснаас хойш Үлэг гүрвэлийн төв музей улсад богино хугацаанд маш их орлогыг төвлөрүүлж чадсан байна. Цаашид орчин үеийн загвар музей болгохоор цаг наргүй ажиллаж байгаа музейн хамт олон шүүх хурлын шийдвэрт сэтгэл зовж байгаа гэнэ.
Б.ГАЛ