”Авьяаслаг Хятадууд-2011” шоунд оролцож буй Өвөр Монгол хүү ”Алсад суугаа ээж” дууг дуулан шүүгчид болон үзэгчдийг уйлуулжээ. Өдгөө 12 настай Удмаа хүүгийн ээж нь есөн настайд нь авто ослоор нас барж, аав нь өнгөрсөн онд мөн ослоор амиа алдсан байна. Удмаа хүү Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйраас Шанхайд ирж “Авьяаслаг Хятадууд” шоунд оролцож байгаа юм. Тэрбээр “Барх” хүүхдийн найрал дууны дуучин төдийгүй багаасаа дуулах дуртай хүүхэд байсан гэнэ.
Түүний бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.