МСБХ дасгалжуулагчийн сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

МСБХ дасгалжуулагчийн сургалт зохион байгуулна

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч, шүүгчийн сургалтыг Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ эх орондоо анх удаа тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Сургалтыг FIBA-гийн залуучуудын хорооны гишүүн, Азийн СБХ-ны дасгалжуулагчдын холбооны дарга, Дэлхийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагч, зааварлагч, Сингапурын СБХ-ны дасгалжуулагч, хөгжлийн хорооны дарга Ко Күүн Тек удирдан явуулна. Сургалт долоо хоног үргэжилнэ.

МСБХ-ноос ийнхүү ОУСБХ-ны дасгалжуулагчийн сургалтыг анх удаа эх орондоо хүлээн авч зохион байгуулах гэж байгаа юм. Цаашдаа цувралаар буюу ирэх онд дараагийн шатны сургалтыг нь хүлээж авахаар ОУСБХ-той тохиролцжээ. Сургалтанд 17-оос доош насны тоглогчидтой ажилдаг дасгалжуулагч нар хамрагдана. Мөн оролцогчдын тоо 25-30-аас хэтрэхгүй байна.

FIBA-с томилогдсон багш хичээлээ үндсэн 10 сэдэвт хуваан явуулна. Ингэхдээ онол практик хослуулах юм байна.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж