Гвардиола: Месси бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Гвардиола: Месси бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч

Германы “Байерн”-ий дасгалжуулагч Пеп Гвардиола хуучин баг “Барселона”-гаа Аваргуудын лигийн финалд шалгарсанд баяр хүргээд. Аварга болохыг ерөөжээ.

mess06

“Мэдээж бидний сэтгэл их гонсгор байна. Гэхдээ одоо “Барселона”-д баяр хүргэхээс өөр замгүй болжээ. Тэднийг түүхэндээ тав дахь удаагаа Аваргуудын лигийн аварга болоорой л гэж ерөөе. Тэд аварга болохоор баг гэдэг нь маргаангүй. Харин энэ удаагийн өрсөлдөөний шийдвэрлэх зүйл нь “Камп Ноу” дахь гурав дахь гоол боллоо. Тэр гоол биднийг үгүй хийчихсэн. Тэр тоглолтод бид жигүүрийн хагас хамгаалагчгүй болчихсон учраас хожигдсон.

Тоглолтын дараа Мессид юу гэж хэлсэн гэж үү? Түүнийг эргээд өндөр түвшинд тоглож эхэлсэнд би баяртай явна. Ийм агуу хөлбөмбөгчтэй нэг цаг үед амьдарч, ийм хөлбөмбөгчийн дасгалжуулагчаар ажилласан минь тэр төрийн хэрэг. Би Пелегийн тоглолтыг “амьд”-аар нь үзэж байгаагүй л дээ. Гэхдээ миний бодлоор бол Месси бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгч. Тэр үнэхээр төгс тоглогч” гэж Гвардиола хэлсэн байна.

Р.ГЭГЭЭ

http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж