Одоогийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ. Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн авчээ. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 98 хувьтай байгаа талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ