Тариалалтын явц 16.6 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Тариалалтын явц 16.6 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариахаас 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг,  370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс,  287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж өөрөөр хэлбэл 16.6 хувийн явцтай байгаа талар салбарын яамнаас мэдээллээ. Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг энэ сарын 10-25-ны хооронд, бусад таримлыг ирэх зургаадугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж