Цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуургатай

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш зарим нутгаар, 18-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст хур тунадас орно. Энэ хугацаанд салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд 16-18 метр, 18-нд Их нууруудын хотгороор, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрэх төлөвтэй байгаага Ус цаг уур, орчны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж