Хүний юмыг дээрэмдэх муухай, гэвч… | News.MN

Хүний юмыг дээрэмдэх муухай, гэвч…

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Хүний юмыг дээрэмдэх муухай, гэвч…

Өмнөх УИХ-ын
үед парла­ментын ордон барих газрын асуудлыг УИХ-аар хэлэлцэж билээ.
Төрийн эрхийг ард түмэндээ өгсөн ардчилсан Монгол Улсыг дэлхий нийтийн
өмнө нүүр улайхааргүй парламентын ордонтой болоосой хэмээн Кувей­тийн
сангаас 15 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт амласан ч манай­хан
“Шаазгай зүү олоод хийх газар олддоггүй”-н зовлонг эдэлж, ордон
байгуулах газрынхаа асуудлыг ший­дэж чадаагүйн улмаас хөрөн­гө
оруулалтын асуу­дал зогсоод байлаа. Тэгээд арга ядахдаа хууль тогтоох
засаглалынхаа төвшинд асуудлыг ярьсан нь тэр. Хотын захиргаанаас тэдэнд
хэд, хэдэн газрыг санал болгосон байдаг юм.

Одоо
Тагнуулын ерөн­хий газар байрлаж байгаа байшин, Төрийн тусгай албан
хаагчдын эмнэлгийн барилгууд нэгэнт ашиг­лал­тын хугацаа дуусч,
барил­гыг сууриар нь шинэч­лэ­хээс өөр аргагүй гэдэг актыг мэргэжлийн
хянал­тынхан тавиад удаж байсан тул энэ барилгуудын аль нэгийг нурааж,
буурин дээр нь парламентын ордон барих, эсвэл Их тэнгэрийн аманд шинээр
газар олгох, үгүй бол Төрийн ордны зүүн талд байрлах хуучин
Сүхбаа­тарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн ашиглагдахаа болиод удаж байгаа
барил­гыг буулган газрыг чөлөөлөх гэсэн дөрвөн ч хувилбар яригдаж
байсан санагдана. Тэгээд ярьж, ярьж ашиглаг­дахгүй байгаа хэвлэх
үйлд­вэрийн барилгыг буулгахаар шийдэлд хүртэл уг газар хэн нэгний
хувийн өмчид шилж­сэн тухай асуудал дэгдсэн юм. Тэгээд цаад эзэн нь
газрынхаа үнэд гурван тэрбум төгрөг нэхсэн ч гэдэг билүү.

Гэтэл
мөнгө манайд биш, кувейтүүдэд байсан учраас газрын үнэд төлөх гурван
тэрбум төгрөг байх­гүй гээд энэ асуудал үнд­сэндээ зогссон.

Харин
саяхнаас, УИХ-ын намрын чуулган завсарлаж, улс төрийн амьдрал ажин
түжин бол­сон үеэр пар­ламентын ордны барилгын асуудал дахин яригдаж
эхэл­лээ. Зам тээвэр, барил­га хот байгуулалтын яам­наас захиалан
барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгож, Засгийн газрын хуралдаанаар
оруулан дэм­жүүлээд байгаа тухай өмнө мэдээлсэн. Нийт 3146 ам.метр
талбай бү­хий 15 давхар барилгын эхний дөрвөн давхарт УИХ-ын чуулганы
нэгдсэн хурал­даан, байнгын хороодын хуралдааны танхим, 528 ам.метр,
236 ам.метр талбай бүхий хоёр ч том хүлээлгийн танхимтай. Парламентын
архивын өрөө, парла­ментын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах 364
ам.метр талбай бү­хий танилцуулах танхим, телевизийн дам­жуулах өрөө
гээд дутуу юмгүй энэ ордны хамгийн дээд давхарт биеийн тами­рын заал
байхаар зохион байгуулжээ.

Парламентын
засаг­лал­тай улс орнуудын дот­роос парламентын орд­ны хам­гийн
сонгодог хэлбэр нь ХБНГУ-ын Бундес­тагийн ордон юм гэсэн. Сонгодог
хэлбэр гэдэгт гурван зүй­лийг чухалчилж үздэг аж. Нэгдүгээрт, барилгын
уламж­лалт бай­дал, хоёр­дугаарт, олон нийтэд нээлттэй бай­дал, гурав
дахь нь ардчиллын мөн чанарыг илэрхийлж буй байдал гэх мэт.
Бундестагийн ордон гурван хаалгатай. Эхний хаалгаар дурын иргэн дур­тай
цагтаа ороод парламен­тын үйл ажиллагааг сонир­хох боломжтой. Хоёр дахь
хаалгаар бүлгээрээ буюу албан байгууллага, анги хамт олноороо яваа
хү­мүүс ордог. Гурав дахь нь гадаа­дын зочид төлөө­лөгчдөд зориулсан
хаал­га. Хэн ч, хэдийд ч орсон 14 хүнийг нэг бүлэг бол­гож, тайлбарлагч
гаргаж өгөөд парламен­тынхаа үйл ажиллагааг танил­цуулдаг. Харин
Мон­голд дээрх байдлыг хэрхэн шийдсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан
УИХ-ын гишүүд лав шинэ ордны талаар ямар ч ойлголтгүй л яваа юм билээ.
Жил ирэх тутам ард иргэдээсээ хол­дож, хашаа хайсаа хүртэл хана хэрэм
болгоод байгаа манай нөхдүүд үүн дээр санал санаачлага гаргаж байгаа
гэхэд би лав итгэхгүй.

Барилгын зураг төс­лийн
ажил нэгэнт бэлэн болсон гэдгийг дээр хэл­сэн. Харин газрын асуу­дал
одоогоор тодор­хой­гүй байгаа гэнэ. ЗТБХБЯ-наас гаргасан зур­гаар бол
одоо байгаа Төрийн ордонтой залгаад арын цэцэр­лэг дээр шинэ ордны
зургийг хийсэн байдаг. Тийм учраас зу­раг төслийг дэмж­сэн гэдэг нь
газрын асууд­лыг бас давхар шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Уг нь анх шинэ
ордны газрын асууд­лыг ярьж эхэлсэн цагаас л хотын төвд үл­дээд байгаа
ганц цэцэр­лэгээ дайруулах биш, той­­руулж ирсэн юм. Аль бидний ба­гаас
л энд зуны дэлгэр цагт хүүхэд шуухад нарлаж, ээж нар хүүхдээ
салхилуулж, оюу­тан су­раг­чид хичээл номоо ба­риад энд ирдэг, олны
хөлд дарагдсан сайхан газар байлаа. Харин ард­чил­лын жилүү­дэд энэ
цэ­цэр­лэг тэд­нийгээ үгүйл­сэн шиг, хайс хашаа нь хана хэрэм болтлоо
өн­дөрсөөд өдөр шөнийн 24 цагийн турш төмөр цоож зүүлттэй, ард түмэнд
хаалт­тай цэцэрлэг болж хувирсан. Гэвч “уушиггүй” болоод байгаа
Улаан­баатарын төвд үлд­сэн ганц цэцэрлэг юм боло­хоор нь хэн хүнгүй л
хайр­лаж харамладаг. Ха­рин пар­ламен­тын шинэ ор­дон­той болох
дүйвээ­нээр энэ цэцэрлэг нэгмө­сөн арчигдах нь бололтой.

Дахиад
л цэцэрлэгээ тойруулъя л даа. Таг­нуу­лын ерөнхий газар, Тө­рийн
тус­гай албан хаагч­дын эмнэл­гийн барилгыг буулгахын тулд дээрх
байгууллагуудад дахиад тэр дайны барилга барьж өгөх хэрэгтэй болно.
Тиймээс эхний удаад энэ барилгуудыг мөрөөр нь орхиё. Тэгэхээр Их
тэн­гэрийн аманд шинэ ордонг аваачих уу, Сүхбаатар хэв­лэх үйлд­вэрийн
ашигладаг­гүй барилгыг буулгах уу гэдэг сонголт үлдэнэ. Дар­хан цаазат
Богд хан уулан­даа хууль зөрчиж олго­сон өч төчнөөн газ­рын
зөвшөөр­лийн улмаас энэ хавийн экологийн тэнц­вэр алдаг­даж, хэл ам
тат­лаад байгаа ийм үед парламентын ордонг Их тэнгэрт байгуулбал энэ
хавийг олны хөлд талхи­лах бас л нэг шалтаг. Тэгээд өдөртөө нэг удаа
ирж очих гэж Зай­сангаас Төрийн ордон хүртэлх замыг бүхэлд нь хаан
иргэдээ чирэгдүүлдэг манай томчууд Засгийн газрын ордон /одоо байгаа
төрийн ордонг Засгийн газ­рын ордон болгож үлдээ­хээр ярил­цаж байгаа/
пар­ламентын ордон хоёрын дунд явах гэж мөн ч их юм болох байлгүй.
Тэгээд ч парламентын ордон бол парламентчидаас гадна гадна ард иргэдэд
үйлч­лэх ёстой учраас төрийн гурван өндөрлөг амьдар­даг харуул
хамгаалалт, хаалттай бүсэд аваачих нь тийм ч оновчтой шийдэл болж
чадахгүй.

Үлдэж байгаа ганц сон­голт нь Сүхбаатар
хэвлэх үйлдвэрийн бай­шин. Үүнийг газрыг чө­лөө­лүүлэхийн тулд
эзэмшигчид нь гурван тэр­бум төгрөг төлөх хэрэгтэй гэдгийг өмнө хэлсэн.
Тэр тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэр бүхий гишүүд ам
алдсан учраас худлаа гэж мэлзэх аргагүй. Харин энэ газрын үнэ яагаад
гурван тэрбум төгрөг гэж тогтсон тухайд ихээхэн сонирхол­той яриа
байдаг юм. Хо­тын мэр асан Ц.Батбаяр хэдэн жилийн өмнө энэ газрыг Өмнөд
Солонго­сын нэг компанид гурван сая ам.доллараар зара­хаар гарын үсэг
зурчих­сан байсан гэдэг. Харин хэвлэх үйлдвэрийн ба­рил­гыг тухайн үед
худалдаж аваад байсан Монголын нэг ком­панийн ТУЗ-д Ерөнхийлөгч асан
Н.Энхбаярын дүү ордог юм байна. Тиймээс л энэ газрыг экс
Ерөн­хий­лөг­чийн ээж Бүдханд гуайнх хэмээн барин тавин ярьдаг аж.
Хотын мээр асан ч Өмнөд Солонго­сын компанитай хийсэн энэ гэрээнээсээ
болж огцрох өргөдлөө өгсөн гэдэг юм билээ. Харин хэв­лэх үйлдвэрийн
бай­шин мэдээж экс Ерөн­хийгчийн дүүгийн нэр дээр одоо болтол байдаг
байлгүй.

Тиймээс хүний юмыг дээрэмдэх нь хаашаа
юм. Нэгэнт тухайн үедээ энэ хүмүүс хуучин барилгыг хууль журмынх нь
дагуу, газартай юутай хийтэй нь хувьчлаад авсан нь үнэн л юм бол төр ч
гэсэн мөнгийг нь төлөөд худал­даж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуучин
ордон, шинэ ордон хоёрынхоо хооронд газар доогуур нүхэн гарц хий­чихээд
УИХ, Засгийн газрын ги­шүүд нь хоорондоо зөрөл­дөж байхад буруу юм ч
алга. Дээр нь Ерөн­хий сайд маань сүүлийн үеэс “Их дээд сур­гуулиудыг
цогцолбор байд­­лаар хөгжүүлнэ, хотоос гар­гаж, оюутны хотхон
бай­гуулна” гэж яриад байгаа. Хүмүүн­лэгийн их сургууль, МУИС гээд
оюу­тан олонтой томоохон сургуулиуд хо­тоос гараад эхэлбэл энд
ирээдүйдээ энд төрийн бай­гууллагуудаа төв­лөрүүлээд, төр нь иргэндээ
жинхнээсээ “нэг цэгээс” үйлчилдэг болох юм билүү, хэн мэдлээ.

УИХ-ын
гишүүн бүрт “Тойргоо тордоорой” гээд нэг тэрбум төгрөг өгчих бэлтэй улс
чинь бүхэл бүтэн пар­ламентын орд­ны­хоо газрыг худалдаж авахад
гуравхан тэрбум төгрөг хаяж яагаад болохгүй гэж. Ардчиллын нэг ололт
бол төр нь иргэ­нийхээ өмчийг дээрэм­дэхээ больсон явдал. Тэр утгаараа
Н.Энхбаяр ч гэсэн Монгол Улсын нэг л иргэн шүү дээ.

Б.СЭМҮҮН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж