Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхийлөгч Си Цзиньпинийн Москва хотноо айлчилсан айлчлал тавдугаар сарын 8-10-ны хооронд үргэлжилсэн билээ.
Хятад улсын төрийн тэргүүний ОХУ-ын нийслэл Москва хотноо үргэлжилсэн энэхүү айчлалаараа Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев-тай уулзсан юм.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд талууд цаашид хамтран ажиллах гол гол салбаруудыг тодорхойлж холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан ба доорхи салбаруудад хамтран ажиллахар харилцан тохиролцсон байна. Үүнд эрчим хүчний салбар, газрын тос, хийн салбарт хамтран ажиллах гэрээ, банк санхүү эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, агаарын нисэх хүчний салбар, тээврийн салбар, татвар, хөрөнгө оруулалт, инноваци шинэ технологийн салбарт тус тус хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.
Хэлэлцээний үеээр үзэглэсэн өөр нэгэн чухал баримт бичгууд нь олон талт салбарт стратегийн түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан мэдэглэл мөн Евроазийн эдийн засгийн нэгдэл байгуулах “Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах” хамтарсан мэдэглэлүүд билээ.
ОХУ Хятад улсуудын хэлэлцээрийн дүнгийн талаар хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлд дараахи зүйлийг онцолсон: Үүнд:
Хэлэлцээрийн дүнд тэргүүлэх ач холбогдолтой сэдэв бол яах аргагүй эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал байлаа.
Мөн эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийг гаргасан. Үүнд: газрын тос, хий, атомын эрчим хүчний салбаруудад хамтран ажиллах төслүүдийн талаар талууд хэлэлцсэн байна. ОХУ-ын хувьд Хятад руу экспортлох газрын тосны хэмжээ ажим ажмаар өссөж байгааг Путин мэдэгдэлдээ онцолж, мөн Хятад улсын компаниуд ОХУ-ын Арктик, Сахалинд хий олборлох чиглэлэлд нэгдсэнд таатай байгаагаа дуулгасан.
Хэлэлцээний явцад хөндсөн сэдвүүдийг дурьдвал Тяньванийн Атомын эрчим хүчний станцад эрчим хүчний шинэ блок барих төсөлд Рос атом компанийг оролцуулах хэтийн төлөвийн асуудал. Мөн санхүүгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх тэр дундаа харилцан хоорондын тооцонд рубль юаны хэрэглээг нэмэгдүүлэх. Шинэ санхүүгийн хэрэгслүүдийг гаргаж энэ оны 3 дугаар сард Москва хотын хөрөнгийн бирж дээр "рубль – юань» фючерс арилжааг эхлүүлсэн үйл ажиллагаанууд тус тус хөндөгдсөн.
Хөрөнгө оруулалт, өндөр технологийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх. "Ренова» групп нь Хятад улсын "Кибернаут» сантай хамтран инновацийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон ба нийт 1 тэрбум ам. долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Аж үйлдвэр, машин механизмын үйлдвэрлэл, сансарын салбарт хамтран ажиллах хэтийн төлөв байгааг мөн онцолжээ.
Тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх. Москва-Казань чиглэлийн өндөр хурдны магистралийн барилгын ажлыг эхлүүлэх төсөл энд онцлон яригдсан байна. Хятадын талаас тус төсөлд 300 тэрбум ам доллаын хөрөнгө оруулалт хийхийг хүлээн зөвшөөрсөн.
ОХУ БНХАУ улсуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дүнд үзэглэсэн бичиг баримтууд
Хэлэлцээний дүнд хоёр улсын төрийн тэргүүн нар 30 гаруй чухал бичиг баримтуудад гарын үсэг зурлаа. Үүний дагуу хоёр улсын геополитик болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж чадсан гэж дүгнэж болохоор байна .
ОХУ БНХАУ улсуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дүнд үзэглэсэн бичиг баримтууд
Элегест-Кызыл-Курагино болон Алс Дорнодын боомт дахь төмөр замын шугам барих төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа ба харилцан ойлголцолын санамж бичиг.
БНХАУ-ын “Бэйдоу” систем, ОХУ-ын ГЛОНАСС” системийг харилцан ашиглахад зохицолын талаарх хамтарсан мэдэгдэл.
ОХУ-ын төрийн “Редакция Российской газеты” сонин Хятад улсын олон улсын радиотай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээр.
ОХУ-ын компаниудад БНХАУ-ын банкнуудаас олгох зээлийг өргөжүүлэх механизмийн талаархи хэлэлцээр.
“Хойд туйлын Алт” ХХК мөн Хятад улсын алтны аж үйлдвэрийн төрийн өмчит компаний хооронд байгуулсан хамтран ажиллах хэлэлцээр.
ОХУ-ын “Сбербанк России” Хятад улсын төрийн өмчит банкны хооронд байгуулсан 6 тэрбум юаны зээлийн шугам байгуулах талаархи хэлэлцээр.
ОХУ-ын Внешкомбанк болон Хятад улсын Экспорт импортын банк хоорондын зээлийн шугам нээх электролит марганцын төслийг хамтран хэрэгжүүлэх талаарх хэлэлцээр.
Газпром компани болон хятад улсын үндэсний газрын тос хийн корпорацийн хоорондын хэлэлцээрт ОХУ-с Хятад улс руу хий нийлүүлэх гэрээний үндсэн нөхцөлүүд.
зэрэг 30 гаруй хэлэлцэрийн бичиг баримтыг үзэглэлээ.
Хоёр улсы төрийн тэргүүн нарын хэлэлцээрийн явцад үзэглэсэн бичиг баримтуудыг харахад тус хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны хөгжил нь хоёр улсын эдийн засаг геополитикийн сонирхолтой нийцэж байгаа нь илт харагдаж байна. ОХУ Хятад улсууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зураснаар тус хоёр улс дэлхийн 2-р дайн, өнгөрсөн түүх мөн өнөөдөр дэлхий дахина өрнөж буй улс төр, эдийн засгийн үйл явц, цаашдын хандлагын тал дээр ижил байр суурьтай болохыг дахин дахин нотолж байна.
Хамтарсан мэдэгдэлүүд ч үүний нотолгоо болж байгаа билээ.
Евроазийн эдийн засгийн нэгдэл, торгоны замын эдийн засгийн бүс байгуулах ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Евроазийн эдийн засгийн нэгдэл байгуулах асуудал нь сүүлийн 25 жилийн турш ОХУ-ын хуьвд урт хугацааны зорилтуудын нэг байсан. Харин Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах асуудал Хятад улсын хувьд ирээдүйтэй төслүүдийн нэг гэж тооцогддог.
Евроазийн эдийн засгийн бүс байгуулах, Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах ажлууд амжилттай хэрэгжиснээр Евроазийн бүс нүтгийн хэд хэдэн улс орнуудын ирээдүй ОХУ, Хятад улсуудын гаргасан санаачилгаа, төсөл хөтөлбөрөөс ихээхэн шалтгаалах болох нь харагдаж байна.
Евроазийн тивд хамгийн хүчирхэгт тооцогдоог хоёр их гүрэн дэлхий нийтэд тод дохио өглөө.
Б.БИЛГҮҮНДАРЬ