АТГ-ынхан Хөвсгөл аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан Хөвсгөл аймгийг зорилоо

Авлигатай
тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга,
эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт
ажиллахаар Улаанбаатараас хөдөлсөн байна. Тэдний энэ удаагийн томилолтын
зорилго нь дээрх аймагт хэрэгжүүлж буй дүрэм, журмуудыг хянан үзэх,
хэрвээ тэдгээр нь хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа бол хүчингүй
болгуулах санал гаргахад чиглэжээ.

Төрийн
байгууллагуудын даган мөрдөж байгаа онц шаардлагагүй дүрэм, журмууд нь
иргэдэд ихээхэн саад тотгор учруулдаг бөгөөд үүнээс болж хүнд суртлыг
гэтлэн давах хүсэл нь хээл хахууль, авлигын нэгэн нөхцөл, шалтгааныг
бүрдүүлдэг байна. Тиймээс авлигыг таслан зогсоох, хор хөнөөлөөс нь
урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь төрийн
байгууллагад мөрдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг
нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох ажлыг зохион
байгуулах явдал гэнэ. Аймгуудад хэрэгжиж буй Авлигаас урьдчилан
сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны
төлөвлөгөөнд ч энэ тухай тусгасан байгаа ажээ. Ажлын хэсэг дараа нь
Архангай аймагт дээрх чиглэлээр ажиллах аж.

Дашрамд тэмдэглэхэд, Авлигатай тэмцэх газар энэ чиглэлийн ажлыг өмнө нь Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж