Гар утас тархины хавдар үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Гар утас тархины хавдар үүсгэдэг

Гар утас тархины хавдар үүсгэх магадлалтай гэдгийг хэсэг судлаачид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) мэдэгджээ. Хэд хэдэн цуврал судалгааны үр дүнд тэд дээрх дүгнэлтэд хүрсэн байна.


Өнөөдөр дэлхий дээр таван тэрбум гаруй хүн гар утас хэрэглэдэг. Энэ хүрээ тасралтгүй тэлсээр байгаа. Ялангуяа өсвөр насныхан гар утас улам ихээр хэрэглэх болсон. Олон улсын хавдар судлалын агентлагаас явуулсан цуврал судалгаанд 14 орны 31 эрдэмтэн оролцжээ. Тэд өөрсдийнх нь судалгааны дүгнэлтийг үндэслэн ДЭМБ-аас зөвлөмж гаргах байх хэмээн найдаж байгаа юм.


Эрдэмтдийн үзэж буйгаар гар утаснаас ялгарч буй хавдар үүсгэгч долгионд хүүхэд илүү эмзэг. Учир нь хүүхдийн гавлын яс нимгэн тул долгион тархинд бүр гүнзгий нэвтрэх магадлалтай. Харин чихэвч болон чанга яригчийг ашиглан, гар утсыг толгойноосоо хол байлгаж байгаад ярих юм бол эрсдэл багасгана гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж