Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Байгалийн чулуу хилээр нэвтрүүлэхийг завджээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гарах чиглэлд их хэмжээний байгалийн чулууг хилээр гаргахыг завдсан байна. Тодруулбал, иргэн Э нь өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 20 килограмм байгалийн улаан чулууг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж