E.coli нянгийн халдвар хурдацтай тархаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

E.coli нянгийн халдвар хурдацтай тархаж байна

Хэдийнэ
18 хүний амийг авч, хэдэн зуун хүн өвчлөөд буй E.coli нян Испаниас
дэгдсэн гэх цуурхал  испаничуудын эгдүүцлийг дээд цэгт нь хүргээд буй
гэнэ.
Испанийн Ерөнхий сайд Хосе Родригез Запатеро дээрх цуурхал
эдийн засагт нь асар их алдагдал авчирсан гэж үзэж Германаас нөхөн
олговор өгөхийг шаарджээ. Халдвар хамгийн ихээр тархсан Германд  E.
coli  нянгийн шинэ төрөл илэрсэн тухай шинжээчид мэдээлсэн байна. 
Европт уг халдварын тохиолдол улам нэмэгдсээр байгаа авч нян юунаас
үүсэлтэйг тогтоогоогүй байгаа юм. Халдвар авсан өвчтөнүүд бүгд Германд
аялсан хүмүүс байжээ.

Германы тал E.coli нянгийн халдвар
Испанийн экспортын өргөст хэмхнээс үүсэлтэй гэж мэдэгдсэний дараа
Испанийн жимс, ногоо экспортлогчдын алдагдал  нэг долоо хоногийн дотор
200 сая еврод хүрсэн байна. Гэвч шинжээчид халдвар өргөст хэмхнээс
үүсэлтэйг нотлоогүй ажээ. E. coli нян хүнээс хүнд халдварладаг тул гараа
байнга угааж,  жимс, хүнсний ногоог сайтар угааж, цэвэрлэн, хальсалж
хэрэглэхийг шинжээчид сэрэмжлүүлж байгаа юм байна. Баруун Европт халдвар
маш хурдацтай тархаж буйгаас ОХУ Европын холбооны орнуудын импортын
хүнсний ногоонд хориг тавиад байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж