Бизнес форум өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Бизнес форум өндөрлөлөө

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад газардсан.  Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад хэргийн яаманд “Монгол  Болгарын бизнес форум” болж саяхан өндөрлөлөө.  Тус форумд  Болгарын талаас  “Ажил олгогч эздийн холбоо”,  “Мэдээлэл,  программ хангамжийн холбоо”, 30 орчим  бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл, Монголын талаас  Уул уурхайн яам, Мэдээллийн  технологи, шуудан харилцаа холбооны газар, Хөрөнгө  оруулалтын газар, 50 гаруй бизнесийн салбарын төлөөлөл оролцлоо.

Болгарын талаас ирсэн төлөөлөгчдийн олонх нь мэдээллийн технологийн салбарынхан байсан юм.  Мөн газар тариалан, хүнсний технологи,  уул уурхайн салбарын төлөөллүүд ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад Болгарын хөрөнгө оруулалттай  20 гаруй компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж.  1990-ээд оны дундаас хойш өнөөг хүртэл 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Дээрх тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт анхаарах, Монголд хөрөнгө оруулах боломжтой салбарыг судлах, туршлага солилцох нь энэ удаагийн форумын зорилго байлаа. Цаашлаад Монголоор дамжуулж Хятад, Оросын томоохон зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлжээ.
Ингэснээр Болгарын  Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээн дэх албан ёсны арга хэмжээ дуусч байна. Тэрбээр  дагалдан яваа хүмүүсийн хамт маргааш нутаг буцах юм.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж