“Хоймор өнжих нар”-аас гэр бүлийн харилцааг тольдоорой

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

“Хоймор өнжих нар”-аас гэр бүлийн харилцааг тольдоорой

Өчигдрөөс эхлэн МҮОНТ-ээр гарч эхэлсэн “Хоймор өнжих нар” олон ангит кинонд гэр бүлийн олон талт харилцаа, өнөөгийн нийгмийн өнгө төрхийг шингээж өгчээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон зарласан бөгөөд тэрхүү жилийн хүрээнд уг  киног МҮОНТ-тэй хамтран бүтээсэн байна.  Кинонд гэр бүл бат бэх  байдал, гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ чухам юунд оршиж байгаа болон гэр бүлийн амьдралын эргэн тойронд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн зөв зохицуулж, аз жаргалтай гэр бүлийг бий болгох боломжийн талаар өгүүлэх  юм байна.

“Хоймор өнжих нар”  киноноос үзэгч та бүхэн хүмүүний амьдралын жаргал, зовлон, хүүхдийн хүмүүжил, ахмад буурлууд, хөршийн харилцаа, анд нөхдийн холбоо гээд та бидний  эргэн тойронд оршин буй, өдөр тутам тулгарч байдаг амьдралын үнэнийг тольдох боломжтой ажээ. Киног бүтээгчид   залуу гэр бүлд сургамж, үлгэр дууриалал  болгох зорилгыг өвөрлөснөө өгүүлж байна.  Киноны зохиолыг  зохиолч Д.Энхболд бичиж, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал найруулсан байна.  Нийт 50 анги үргэлжлэх “Хоймор өнжих нар”  кино МҮОНТ-ээр даваагаас баасан гаригуудад гарч байгаа юм.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж