Dot линз худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Dot линз худалдаанд гарлаа

iPhone-д зориулсан элдэв янзын нэмэлт хэрэгслүүд ар араасаа гарсаар байгаа бөгөөд тэд л чухам түүнийг улам илүү төгс төгөлдөр бүтээгдэхүүн болгож байгаа билээ. Kogeta-ийн бүтээгдэхүүн болох Dot нь тэдний нэг юм.

iPhone-ийн бас нэгэн бяцхан нэмэлт хэрэгсэл гарсан болох Dot нь 360 хэмд тал тал руу харах болон буулгаж авах чадвартай линз юм.

Түүний тусламжтайгаар Facebook хуудас дээрх видео бичлэгээ хуваалцах, ачаалах зэрэг үйлдлүүд улам хялбар болох ажээ. Хэрвээ ямар нэг үдэшлэгт очлоо гэхэд iPhone-доо энэ линзээ хийчихээд аль нэг буланд зогсоод бчилэг хийхэд л эргэн тойрны бүх үйл явдлын бичлэгийг маш хялбар хийх боломжтой.
Dot линзийг урьдчилан захиалгийн үнэ 100$ байна.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж