Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Кубын эсрэг АНУ-ын худалдааны хоригийг цуцлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. АНУ-ын худалдааны хориг нь Кубын хөгжил дэвшилд сааруулсан гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Франсуа Олланд Кубад түүхэн айлчлал хийгээд буцсан юм. Тэрээр 1898 оноос хойш Кубын аралд хөл тавьсан Францын анхны төрийн тэргүүн болжээ.
Франсуа Олланд даваа гаригт /V.11/ Кубын ах, дүү удирдагч Фидель, Раул Кастро нартай уулзсан байна. Франсуа Олланд Гаванагийн их сургуульд хэлсэн үгэндээ Францад суралцах Кубын оюутнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ.
Франц болон Европын орнууд Кубатай сэргээсэн харилцаагаа өргөжүүлж, худалдаа наймааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж буй аж. АНУ өнгөрсөн арванхоёрдугаар сард Кубатай харилцаагаа сэргээх алхмыг хийснээр Барууныхан Гаванад хүрэх шат болсон байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС