Улсын Онцгой комисс хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Улсын Онцгой комисс хуралдаж байна

Төрийн ордонд яг одоо Улсын Онцгой комиссын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар 2015 онд гарсан ой хээрийн түймэр, бусад гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тулгамдсан асуудал, хөрөнгийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Мөн Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторингийн станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах, системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг 2015 онд ажиллуулахад шаардагдах хөрөнгийн асуудал зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэх ажээ.

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд 390 удаа газар хөдлөлт мэдрэгдсэн тухай, мөн газар хөдлөлтийн давтамж урьд жилийнхээс нэмэгдсэн тухай онцолж байсан юм. Тиймээс энэ асуудлыг чухалчлан хэлэлцэж байна. Онцгой комиссын хуралдаанд Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж