Донбассын эвдрэл сүйрлийн төлөө Орос Украинд 350 тэрбум ам.долларын нөхөн олговор өгөх ёстой гэж Киев үзэж байна. Ийм мэдэгдлийг Украины “5 суваг” телевизээр Эдийн засгийн хөгжил ба худалдааны яамны орлогч сайд Александр Боровик хийв.
"Орос бидэнд нөхөн олговор төлөх болно. Бид одоо чадах газар бүртээ лобби хийхэд бэлэн байх ёстой" гэж Боровик мэдэгдсэн байна. 1991 оны дайны дараа, Кувейт Иракаас нөхвөр нэхсэнтэй Украины хохирлыг тэр адилтган үзэж, “Бараг л тийм хэмжээнийх” гэж хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР