Замагнаас устөрөгч гарган авна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Замагнаас устөрөгч гарган авна

Байгальд элбэг байдаг эх сурвалжаас устөрөгч гарган авах аргыг эрдэмтэд эрэлхийлсээр байгаа. Тэд нэгэн арга олсон нь замаг. Учир нь замгийг биоинженерийн аргаар үржүүлэх боломжтой юм. Замаг олон төрөл бөгөөд нарны гэрлийн тусламжтайгаар устөрөгч “үйлдвэрлэдэг”. Түүний дутагдал нь устөрөгчийг их хэмжээгээр бий болгож чадахгүйгээс гадна энэ явцдаа мөн чихэр ялгаруулж байдаг гэнэ. Тиймээс эдгээр нь эрдэмтдийн толгойн өвчин болдог байж. Харин энэ удаа тэд устөрөгч ялгаруулалтыг 400 хувиар нэмэгдүүлдэг ферментийг олж нээснээр барахгүй чихэр ялгаруулах үйл явцыг зогсоох арга олжээ. Эрдэмтэд шинэхэн нээлтээ хэрэгжүүлж эхлээгүй ч туршилтын шатандаа яваа юм байна.

Д.Дорж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж