Ираны нисэхийн компаниуд 1995 оноос хойш анх удаагаа агаарын хөлөг авсан тухай Al Arabiya дамжуулав. 1995 тавьсан нисэхийн тоног төхөөрөмж, нисэх онгоц нийлүүлэх хоригийг 2014 оны эхнээс хэсэгчлэн цуцалсан юм.
Иранчууд мөн “хэтэрхий хуучин” ч сэлбэг болгон ашиглаж болох өөр хоёр онгоцыг худалдаж авчээ.
Шинээр авч байгаа онгоцнуудын ихэнх нь Airbus A320 бөгөөд 2003 оноос хойш үйлдвэрлэсэн онгоцууд аж. Ийнхүү Ираны 140 онгоцноос бүрдсэн агаарын флотын дундаж нас 20-иос 19 жил хүртэл буурлаа. Ойрын 10 жилийн хугацаанд тус улс 400-500 онгоцыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР