Мороккогийн байлдааны онгоц сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Мороккогийн байлдааны онгоц сураггүй болжээ

 

Шийтийн босогчдын эсрэг Йеменд агаарын цохилт өгч байсан Мороккогийн “F-16” сөнөөгч-бөмбөгдөгч онгоц сураггүй болжээ. Мороккогийн албаныхны мэдээлснээр “F-16” байлдааны онгоц ням гаригийн /V.10/ орой холбоо тасарсан гэнэ. Энэ хэрэг Йеменд хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилгоор таван хоног гал зогсоох тохиролцоонд сөргөөр нөлөөлж магадгүй байна.

 

Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Йемений шийтийн босогчдын эсрэг агаарын дайралтыг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм. Йемений шийтүүдийн эсрэг агаарын цохилтонд Морокко улс зургаан “F-16” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцоор оролцож байгаа аж.

 

Йемений суннит засгийн газар болон шийт бүлгийн хоорондын зөрчилд гадны хүчнүүд оролцсоноор 1400 гаруй энгийн иргэн хохироод байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж