Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 3900 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Тухайлбал, нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймгийн иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тэгвэл эдгээр иргэдийн 100 гаруй хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Харин 17 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа гэх мэдээллийг Эрүүл мэнд, спортын яамнаас өглөө.
Өнгөрөгч баасан гаригийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчнөөр 500 гаруй хүн өвчлөн, хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт 77 хүн эмчлэгдэн эмнэлгээс гараад байгаа юм. Дашрамд дуулгахад, улаанбурхан өвчний эсрэг вакциныг тавдугаар сарын 15-наас эхлэн хийнэ. Тиймээс иргэд харьяа өрхийн эмнэлэг болон бага насны хүүхдүүдийг цэцэрлэгээр нь дамжуулан вакцинжуулалтад хамруулах боломжтой.
Б.ЗАЯА