Хүн хулгайлагчид 431 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Хүн хулгайлагчид 431 жилийн ял оноов

11 настай охиныг хулгайлан, 18 жил гэртээ хорьж хүчирхийлж байсан Нэнси, Филипп Гарридо нарт холбогдох хэргийг  Калифорнийн шүүх хэлэлцэж, Нэнсид 36 жил, нөхөрт нь 431 жил шоронд хорих ял оноожээ. Хүн хулгайлах хэргийн золиос болсон  32 настай Жейси Дугард  ээжийнхээ хамт шүүх хуралд ирж, анх удаа мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр амьдралыг нь хулгайлсан этгээдүүдтэй хамт байсан хором бүхнийг үзэн яддагаа илэрхийлсэн байна. Филипп Гарридо Жейси Дугардыг хүчирхийлж хүүхэдтэй болгон, хүүхдүүдтэй нь хамт хорьж байсан юм. Харин Нэнси Гарридо энэ хэргийг нуун дарагдуулж байжээ. Калифорнийн шүүх уг этгээдүүдийг Нэнси Дугардтай хүн ёсноос гадуур харьцаж, доромжилсон гэж үзэн дээрх ялыг оноосон байна. Нэнси Гарридогийн өмгөөлөгч түүнийг нөхөртэйгээ сүүлчийн удаа уулзах хүсэлтийг дамжуулсан боловч шүүх татгалзсан хариу өгсөн гэж “AFP” агентлаг мэдээлсэн байна.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж