Минск, Бээжин худалдааны эргэлтээ нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Минск, Бээжин худалдааны эргэлтээ нэмэгдүүлнэ

 

Белорусь, БНХАУ хоорондын худалдаагаа хоёр дахин нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа талаар Минск хотноо Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ням гаригт  мэдэгдлээ.

 

2014 онд тэдний худалдааны эргэлт жилийн өмнөх шигээ дөрвөн тэрбумын хязгаарыг давж, 4,2 тэрбум ам.доллар болсон байв.

 

"Хоорондын худалдаагаа хоёр дахин нэмэгдүүлэх, технологийн солилцоо, шинжлэх ухаан, технологийн инновацийн хувийг нэмэгдүүлэх боломжийг бид авч үзлээ” хэмээн БНХАУ-ын даргатай уулзах үеэрээ Лукашенко хэлжээ. Хятадын тэргүүн Си Жиньпин Белорусьт айлчилж байгаа юм.

 

Лукашенко хоёр орон зээлээс хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд шилжихээр төлөвлөснийг онцлов. Мөн тэрээр “Торгоны замын эдийн засгийн бүс”, “ХХI зууны далайн торгон зам” удирдлагын дэвшүүлсэн үзэл баримтлалыг Белорусь дэмжиж буйг мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж