Далайн хар шуурга Япон, Тайванийг чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.11-нд нийтлэгдсэн

Далайн хар шуурга Япон, Тайванийг чиглэж байна

 

Филиппиний зүүн хойд хэсгийг дайрсан далайн хар шуурга Япон, Тайваний арлыг чиглэж байна. Ноул далайн шуурганы улмаас Филиппиний Кагаян мужид цахилгаан тасарч, 2600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Филиппинд хөрсний нуралт, үерийн гамшигаас урьдчилан сэргийлэх ажил явуулж байна. Цаг уурчдын мэдээлснээр далайн шуурганы хүч 61 м/с хүрчээ.  Одоогоор далайн шуурганы хохирлын мэдээлэл гараагүй байна.

 

Одоогоос хоёр жилийн өмнө дэгдсэн Хайян далайн шуурганы улмаас Филиппинд 7000 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж